Paul Valent - Цар Тахлын Үе Дэх Стресс Ба Цочрол

Здесь есть возможность читать онлайн «Paul Valent - Цар Тахлын Үе Дэх Стресс Ба Цочрол» — ознакомительный отрывок электронной книги совершенно бесплатно, а после прочтения отрывка купить полную версию. В некоторых случаях можно слушать аудио, скачать через торрент в формате fb2 и присутствует краткое содержание. Жанр: unrecognised, . Описание произведения, (предисловие) а так же отзывы посетителей доступны на портале библиотеки ЛибКат.

  • Название:
    Цар Тахлын Үе Дэх Стресс Ба Цочрол
  • Автор:
  • Жанр:
  • Год:
    неизвестен
  • ISBN:
    нет данных
  • Рейтинг книги:
    4 / 5. Голосов: 1
  • Избранное:
    Добавить в избранное
  • Отзывы:
  • Ваша оценка:
    • 80
    • 1
    • 2
    • 3
    • 4
    • 5

Цар Тахлын Үе Дэх Стресс Ба Цочрол: краткое содержание, описание и аннотация

Предлагаем к чтению аннотацию, описание, краткое содержание или предисловие (зависит от того, что написал сам автор книги «Цар Тахлын Үе Дэх Стресс Ба Цочрол»). Если вы не нашли необходимую информацию о книге — напишите в комментариях, мы постараемся отыскать её.

Хүмүүс COVID-19 цар тахлыг урьд өмнө нь гарч байгаагүй өвчин гэж ярьдаг. Гэсэн хэдий ч ерөнхийд нь харвал бусад цар тахлын өвчин, стресс, цочрол гэмтэлтэй төстэй шинж чанартай байна. Үнэндээ стресс, цочрол гэмтлийн нөхцөл байдал нь бусад зүйлсийг нь тодорхой болгодог.
Хүмүүс COVID-19 цар тахлыг урьд өмнө нь гарч байгаагүй өвчин гэж ярьдаг. Гэсэн хэдий ч ерөнхийд нь харвал бусад цар тахлын өвчин, стресс, цочрол гэмтэлтэй төстэй шинж чанартай байна. Үнэндээ стресс, цочрол гэмтлийн нөхцөл байдал нь бусад зүйлсийг тодорхой болгодог. Бид стресс, цочрол гэмтлийг судалдаг шинжлэх ухааны оргилд хүрээд байгаа. Энэхүү номонд өнөөгийн цар тахлын өвчин тухайн шинжлэх ухаанд хэрхэн нөлөө үзүүлж, хувь нэмрээ оруулж байгааг харуулах болно. Өөрөөр хэлбэл, энэхүү цар тахлын үед хүн бүр, нийгмийн бүлэг бүр өөрсдийн зовлон зүдгүүрийг өөр өөр өвөрмөц юм шиг санадаг боловч үнэн хэрэгтээ тэд бидний нэгдсэн мэдлэгийн санд байгаа бусад зовлон зүдгүүртэй адилхан юм. Энэхүү номонд дэлхийн хоёр өөр газраас ирсэн хоёр эрдэмтэн, цочрол гэмтэл, стрессийн талаархи мэдлэгээ нэгтгэн ашиглаж, өнөөгийн ажиглалтаараа тус цар тахлыг ойлгохоор цугларчээ. Бүх цочрол гэмтлийн нөхцөл байдал адил тул цар тахлын сургамж нь стресс, цочрол гэмтлийн бусад нөхцөл байдалд ашиг тусаа өгөх болно. Тиймээс энэхүү номын агуулга нь цочрол гэмтлийн бүх нөхцөл байдалд хамаатай юм. Тус ном доор дурдсан бүлгүүдээс бүрдэнэ. 1-р Бүлэгт өмнөх гэмтлийн нөхцөл байдлыг авч үзсэн бол 2-р Бүлэгт үүнийг цар тахалтай харьцуулсан болно. 3-р Бүлэгт стресс, цочрол гэмтлийн нэр томъёог танилцуулж, цар тахлын үед хэрэглэнэ. 4-6 Бүлгүүдэд стресс, цочрол гэмтлийн үйл явц, үр дагаврыг үүрнээс нь олон улсын түвшинд хүртэл судалж үздэг. 7-р Бүлэгт үхэл ба тэсвэрийн хоорондын диалектикийг судалж үзсэн бол 8-р Бүлэгт өмнөх бүлгүүдийг нэгтгэн дүгнэсэн. Эцсийн 9-р Бүлэгт стресс, цочрол гэмтлийн ойлголтыг COVID-19-ийн үр дагаврыг эмчлэх, эдгээхэд хэрэглэнэ.

Цар Тахлын Үе Дэх Стресс Ба Цочрол — читать онлайн ознакомительный отрывок

Ниже представлен текст книги, разбитый по страницам. Система сохранения места последней прочитанной страницы, позволяет с удобством читать онлайн бесплатно книгу «Цар Тахлын Үе Дэх Стресс Ба Цочрол», без необходимости каждый раз заново искать на чём Вы остановились. Поставьте закладку, и сможете в любой момент перейти на страницу, на которой закончили чтение.

Тёмная тема
Сбросить

Интервал:

Закладка:

Сделать

Дайны-Дараа. Эхний удаад эргэж ирсэн цэргүүдэд ихээхэн анхаарал тавьж байв. Дайн байлдаанаас хол байх үед нь олон цэргүүдийн шинж тэмдэг илрэхгүй, тодорхойгүй байгаа нь тодорхой болжээ. Хэдэн арван жил ч илрэхгүй байж болно. Түүнчилэн, дайны дараа хэдэн сар, хэдэн жилийн дараа шинж тэмдгүүд нь гэнэт илэрч болно. Дайны тодорхой шинж тэмдгүүд нь одоо ч гэсэн иргэний стресс болон цочролтой уялдан илэрч болно.

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Мэргэжилтнүүд. Анх удаа сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд ч өөрсдөө судалгаанд хамрагдсан. Ихэнх эмч нар өөрсдийгөө war effort-дайны хүчин чармайлтын нэг хэсэг гэж үзэж байжээ. Тэд сэтгэл гутралыг үгүйсгэж; харин тэд цэргүүдээ илүү их хүч чармайлт гаргахыг уриалж хүчин чармайлт нь бүтэлгүйтвэл баашлаж байна гэх зэрэг хайхрамжгүй онош тавьдаг байна. Дахиад л бид улс төрийн хүчээр сэтгэц шинжлэх ухааны асуудлыг хэрхэн гуйвуулж байгаа харж байна.

Вьетнамийн Дайн .Ялагдал хүлээснээр, ёс суртахуунгүй байдал нь дэг журамгүй болгож, хар тамхи мансуурах бодист донтох, тэмцэхээс татгалзах, офицеруудыг хөнөөх, харгислал үйлдэхэд хүргэсэн. Субьектив байдлаар цэргүүд хөндийрч байгаа мэдрэгдэж, гөлрөө (ганцаардах), уур уцаартай болох, гэмших, итгэл хайргүй болж байв. Тэд шударга ёс, ёс суртахуун, утга учир, зорилгогүй болж байлаа.

Эргэж ирсэн хүмүүсийн 38 хувь нь зургаан сарын дотор гэр бүлээээ салж байв. Холбооны хоригдлуудын гуравны нэг нь Вьетнамын ахмад дайчид байв. Ахмад дайчдын сэтгэлзүйн эрүүл мэндэд үзүүлэх үр дагаварыг дахиад л үгүйсгэв.

Эцэст нь зовлон шаналалаа хүлээн зөвшөөрүүлэхээр мянга мянгаараа жагсав Ингэж байж л сэтгэц-гэм судлалын бодлогоор тэдэнд цочролын-дараах стрессийн эмгэг (PTSD) гэсэн онош тавьсан юм. Энэ нь ахмад дайчдын дурсамж сэдрэх буюу дарамт, бүх сэтгэлзүйн зовлонгийн хязгаарлагдмал хүлээн зөвшөөрөх агуулгатай.

Дайны Үеийн Иргэд .Энгийн иргэдийн нөхцөл байдал өөр байсан боловч тэд үхэж үрэгдэх, гэмтэх аюулд өртөж байв. Сэтгэцийн гэмтэл нэмэгдэх нь цэргүүдийн нөхцөл байдалтай төстэй: итгэл болон манлайлал, сүйрлийн үргэлжлэх хугацаа зэрэг, ялалт буюу ялагдал, хүн амын харьцаа, хайртай хүмүүсээ алдах, хайртай хүмүүс нь бэртэх гэх мэт.

Лондонгийн бөмбөгдөлтийн үед хүндээр өртсөн цөөнхөөс бусдад ёс суртахуун өндөр байв. Тэдний сэтгэцийн хямралын шинэ тэмдгүүдийнхтэй адил янз бүр байв. Хирошимад атомын бөмбөг дэлбэрсний дараа амьд үлдсэн хүмүүс дайны цөхрөлд өртсөн цэргүүдтэй адил байв.

Дайны үеийн Хүүхдүүд .Насанд хүрэгчдийн хамгаалалтанд байсан ч хүүхдүүд бөмбөгдөлт болон үймээнд өртдөж, насанд хүрэгчдийн айдас сэтгэл хөдлөлийг өөртөө шингээдэг. Хүүхдийн эмзэг байдал нь насанд хүрэгчидтэй харьцуулахад өвчлөл, нас баралтын хувь харьцангуй өндөр байгаагаас харагдсан. Мөн эцэг эхийн хамгаалалт байхгүй болоход зовлон нь туйлын хүнд болдог. Бага насны хүүхдүүдэд сэтгэлийн зовиур, зан байдал сэтгэл хөдлөлийн шинж тэмдгүүд тэдний зовлон шаналалыг илэрхийлдэг. Том хүүхдүүдэд насанд хүрэгчидтэй адил шинж тэмдэг илэрдэг.

Холокост ( Хомроглон Устгах )

Холокост бол хүний түүхэн дэх хамгийн өргөн хүрээтэй хэлмэгдүүлэлт байв. Зургаан сая Еврейг үхэлд хүргэсэн. Одоогийн байдлаар тус геноцидийн үр дагавар гурван үе дамжин бүртгэгдээд байна.

Тэднийг устгахын өмнө сэтгэцийн өвчнүүд, амиа хорлолт, даралт ихсэх, ангина нэмэгдсэн гэж бүртгэгджээ. Бөөнөөр хорих лагерьт хоригдлуудын тэн хагас нь хэдхэн долоо хоногийн дотор нас баржээ. Musselmen-масселмен гэж нэрлэгддэг зарим нь амьд үхсэн хоёрын хооронд явдаг байв. Тэд эцэнхий, хөгшин төрхтэй, сэтгэл хөдлөлгүй, танин мэдэхүйн хомсдолтой хүмүүс юм. Тэдний амьд үлдэх рефлекс байхгүй болж хүний сүг болсон байдаг. Дийлэнх нь үхсэн. Тэдний шаналал дайны цөхрөлтэй адил байсан боловч тэд өөр нэг туйлын хүнд түвшний цочролд оржээ.

Холокостыг амьд үлдэж чадсан хүмүүс аз жаргал, шийдэмгий байдал, итгэл найдвар, утга учраа хадгалан үлдэж чадсан юм. Гэсэн хэдий ч дайны дараа тэд олон төрлийн биологи, сэтгэл зүй, нийгмийн өвчнөөр шаналж байв. Дараагийн хэдэн арван жилийн турш тэдний өвчлөл, нас баралтын түвшин бусад хүн амаас өндөр байв.

Холокостын Сэтгэл Зүйн үр дагавар, асар их байсан боловч дахиад хорин жил үгүйсгэгдэв. Эхэндээ бие махбодийн шинж тэмдгүүдийг хүлээн зөвшөөрсөн. Эцэст нь Холокостоос амьд үлдэгсэд олон төрлийн асуудал бэрхшээл, шинж тэмдгүүдтэй болох нь тодорхой болсон.

Читать дальше
Тёмная тема
Сбросить

Интервал:

Закладка:

Сделать

Похожие книги на «Цар Тахлын Үе Дэх Стресс Ба Цочрол»

Представляем Вашему вниманию похожие книги на «Цар Тахлын Үе Дэх Стресс Ба Цочрол» списком для выбора. Мы отобрали схожую по названию и смыслу литературу в надежде предоставить читателям больше вариантов отыскать новые, интересные, ещё непрочитанные произведения.


Отзывы о книге «Цар Тахлын Үе Дэх Стресс Ба Цочрол»

Обсуждение, отзывы о книге «Цар Тахлын Үе Дэх Стресс Ба Цочрол» и просто собственные мнения читателей. Оставьте ваши комментарии, напишите, что Вы думаете о произведении, его смысле или главных героях. Укажите что конкретно понравилось, а что нет, и почему Вы так считаете.

x