Paul Valent - Цар Тахлын Үе Дэх Стресс Ба Цочрол

Здесь есть возможность читать онлайн «Paul Valent - Цар Тахлын Үе Дэх Стресс Ба Цочрол» — ознакомительный отрывок электронной книги совершенно бесплатно, а после прочтения отрывка купить полную версию. В некоторых случаях можно слушать аудио, скачать через торрент в формате fb2 и присутствует краткое содержание. Жанр: unrecognised, . Описание произведения, (предисловие) а так же отзывы посетителей доступны на портале библиотеки ЛибКат.

  • Название:
    Цар Тахлын Үе Дэх Стресс Ба Цочрол
  • Автор:
  • Жанр:
  • Год:
    неизвестен
  • ISBN:
    нет данных
  • Рейтинг книги:
    4 / 5. Голосов: 1
  • Избранное:
    Добавить в избранное
  • Отзывы:
  • Ваша оценка:
    • 80
    • 1
    • 2
    • 3
    • 4
    • 5

Цар Тахлын Үе Дэх Стресс Ба Цочрол: краткое содержание, описание и аннотация

Предлагаем к чтению аннотацию, описание, краткое содержание или предисловие (зависит от того, что написал сам автор книги «Цар Тахлын Үе Дэх Стресс Ба Цочрол»). Если вы не нашли необходимую информацию о книге — напишите в комментариях, мы постараемся отыскать её.

Хүмүүс COVID-19 цар тахлыг урьд өмнө нь гарч байгаагүй өвчин гэж ярьдаг. Гэсэн хэдий ч ерөнхийд нь харвал бусад цар тахлын өвчин, стресс, цочрол гэмтэлтэй төстэй шинж чанартай байна. Үнэндээ стресс, цочрол гэмтлийн нөхцөл байдал нь бусад зүйлсийг нь тодорхой болгодог.
Хүмүүс COVID-19 цар тахлыг урьд өмнө нь гарч байгаагүй өвчин гэж ярьдаг. Гэсэн хэдий ч ерөнхийд нь харвал бусад цар тахлын өвчин, стресс, цочрол гэмтэлтэй төстэй шинж чанартай байна. Үнэндээ стресс, цочрол гэмтлийн нөхцөл байдал нь бусад зүйлсийг тодорхой болгодог. Бид стресс, цочрол гэмтлийг судалдаг шинжлэх ухааны оргилд хүрээд байгаа. Энэхүү номонд өнөөгийн цар тахлын өвчин тухайн шинжлэх ухаанд хэрхэн нөлөө үзүүлж, хувь нэмрээ оруулж байгааг харуулах болно. Өөрөөр хэлбэл, энэхүү цар тахлын үед хүн бүр, нийгмийн бүлэг бүр өөрсдийн зовлон зүдгүүрийг өөр өөр өвөрмөц юм шиг санадаг боловч үнэн хэрэгтээ тэд бидний нэгдсэн мэдлэгийн санд байгаа бусад зовлон зүдгүүртэй адилхан юм. Энэхүү номонд дэлхийн хоёр өөр газраас ирсэн хоёр эрдэмтэн, цочрол гэмтэл, стрессийн талаархи мэдлэгээ нэгтгэн ашиглаж, өнөөгийн ажиглалтаараа тус цар тахлыг ойлгохоор цугларчээ. Бүх цочрол гэмтлийн нөхцөл байдал адил тул цар тахлын сургамж нь стресс, цочрол гэмтлийн бусад нөхцөл байдалд ашиг тусаа өгөх болно. Тиймээс энэхүү номын агуулга нь цочрол гэмтлийн бүх нөхцөл байдалд хамаатай юм. Тус ном доор дурдсан бүлгүүдээс бүрдэнэ. 1-р Бүлэгт өмнөх гэмтлийн нөхцөл байдлыг авч үзсэн бол 2-р Бүлэгт үүнийг цар тахалтай харьцуулсан болно. 3-р Бүлэгт стресс, цочрол гэмтлийн нэр томъёог танилцуулж, цар тахлын үед хэрэглэнэ. 4-6 Бүлгүүдэд стресс, цочрол гэмтлийн үйл явц, үр дагаврыг үүрнээс нь олон улсын түвшинд хүртэл судалж үздэг. 7-р Бүлэгт үхэл ба тэсвэрийн хоорондын диалектикийг судалж үзсэн бол 8-р Бүлэгт өмнөх бүлгүүдийг нэгтгэн дүгнэсэн. Эцсийн 9-р Бүлэгт стресс, цочрол гэмтлийн ойлголтыг COVID-19-ийн үр дагаврыг эмчлэх, эдгээхэд хэрэглэнэ.

Цар Тахлын Үе Дэх Стресс Ба Цочрол — читать онлайн ознакомительный отрывок

Ниже представлен текст книги, разбитый по страницам. Система сохранения места последней прочитанной страницы, позволяет с удобством читать онлайн бесплатно книгу «Цар Тахлын Үе Дэх Стресс Ба Цочрол», без необходимости каждый раз заново искать на чём Вы остановились. Поставьте закладку, и сможете в любой момент перейти на страницу, на которой закончили чтение.

Тёмная тема
Сбросить

Интервал:

Закладка:

Сделать

Үнэндээ хохирогчдын сэтгэлийн шарх нь тусламж үзүүлэгчдээр зогсохгүй гэр бүл, нийгмийн бүлэгт нөлөөлж, үе дамжин үргэлжилж болно.

Дайн

Дайн бол зам тээврийн осолтой харьцуулашгүй,, үнэхээр тэвчихийн аргагүй, хүлээн зөвшөөрөхийн аргагүй сэтгэл зүйн шинж тэмдгүүдийг цэргүүдэд үзүүлдэг. Тэдний гомдлыг баашилж, хулчгар зан гаргаж байна үздэг. Сая сая цэрэг эрсээс олон нь одон медалиар шагнагдсан ч тэд бүгд сэтгэл санааны хямралд орж хүн бүр стресс цочролд өртөмтгий байгааг нотолжээ.

Дайн тулааны сэтгэл зүйн үр дагаварыг эртний Грекээс эхлэн тэмдэглэж ирсэн боловч, 17-р зуунд л Хофер Швейцарийн цэргүүдийн хөөрөл, ‘төсөөлөл’, ходоод гэдэсний шинж тэмдэг, гөлрөх, бие мэдрэлийн ядаргаа, сэтгэл гутралын хам шинжийг нэгтгэн меланхолия гэж нэрлэжээ. Энэхүү үзэл баримтлал 150 жил үргэлжилсэн бөгөөд, Америкийн Иргэний Дайны үед гэрээ санах, дэг журам мөрдөхгүй (дурсан санах - nostalgia гэдэг) байхыг меланхолияд нэмсэн.

Дэлхийн Нэгдүгээр Дайны үед, хэсэг эсэргүүцлийн дараа эхлээд бие махбодын стрессийг буюу голчлон зүрхний шинж тэмдгийг хүлээн зөвшөөрсөн. Зүрхний цочрол, мэдрэл орчлын ядаргаа болон цэргийн (effort syndrome) синдром нийтлэг оношлогдож байв. Мөн дэлбэрэлтийн улмаас тархийг хамгийн бага гэмтээснээс үүсэх Дэлбэрэлтийн шокыг нэмсэн. Эцэст нь олныг хамарсан оюун ухаан доройтол, сэтгэл гутралын улмаас сэтгэл зүйн цочролыг дангаар нь өвчин гэж хүлээн зөвшөөрөв.

Дэлхийн Нэгдүгээр Дайны улмаас гарсан бүтээл бол Абрам Кардинерийн (1941) Дайны Невроз ном юм. Кардинер нь хар дарсан зүүдэнд давтагдах, цочролын дурсамж сэдрэх зэрэг цочрол, сэтгэлийн шархтай холбоотой шинж тэмдгүүдийг өргөн хүрээнд тодорхойлсон. Тэдгээрийн бусад мэдрэл/неврозын болон бие махбодийн шинж тэмдгүүдтэй холбож болно. Кардинер өмнөх үеийн цочролууд танигдаж мэдэгдээгүй байсан ч бүх шинж тэмдгүүд нь өмнөх үеийн цочролуудын хувьд ач холбогдолтой гэж онцлон тэмдэглэжээ.

Сонирхолтой нь, Испани ханиад гэгддэг цар тахал 1918 онд дэлхийн хэмжээнд 50 сая хүний амийг авч одсон бөгөөд Дэлхийн Нэгдүгээр Дайны байлдагч талуудын аль аль нь цэргийн хүч чадлаа сул байгааг мэдэгдүүлэхгүйн тулд хохиролын мэдээндээ дурдаагүй юм. Энэхүү явдал нь улс төр цар тахлыг хэрхэн хүлээн зөвшөөрөхгүй, эмчлэхгүйгээр нуун дарагдуулж чаддагийн тод жишээ юм. Дайнд төвийг сахисан Испани улс томууг хүлээн зөвшөөрсөн тул Испани Ханиад гэж нэрлэжээ.

Дэлхийн Хоёрдугаар Дайны үед, өмнөх дайны сургамжийг дахин судлах хэрэгтэй байв. Яг сэтгэл санааны цочрол өөртэй нь адилаар, цочролын невроз нь дахин дарамт учруулсан. Энэ бол өнөөгийн цар тахлын хувьд ч мартаж болохгүй сургамж юм.

Дайны доройтлыг (сэтгэл гутрал) хүлээн зөвшөөрсний дараа шинэ төрлийн эрдэм шинжилгээний ажил эхлүүлэв. Тус ажлаар сэтгэл гутрал нь дайны аюул заналын үргэлжлэх хугацаа, хүндрэл болон амь эрсэдсэн нөхдийх нь тоотой холбоотой болохыг тогтоожээ. Хүнд стресстэй ангиудад, бүх цэрэг нь туйлын сэтгэл гутралтай болсон байв. Хүмүүсийн сул дорой, хүч чадалтайгаас үл хамаарч эцэстээ бүгд эмзэг болохыг бид мэдэж авсан.

Дэлхийн Хоёрдугаар Дайнёс суртахуун ямар чухал болохыг харуулж өгсөн. Morale -Ёс суртахуун бол чухал зорилго биелүүлэх урам зориг болон үүнийг хийх нэгний чадварт итгэх итгэлээс бүрддэг. Мөн өөрийгөө нэг бүлгийн нэгэн хэсэг гэж ухамсарлаж тухайн бүлэг өөрөөс нь илүү чухал гэдгийг ойлгосон бие хүнээс бүрддэг. Бүлэг бол бие нь удирдагч бол толгой нь гишүүн нэгэн бол биеийн хэсэг юм. Ёс суртахын бол устаж сүйрэх зовнилын ерөндөг байсан юм.

Зорилгоо алдаж нөхдөө алдсанаар итгэл найдваргүй болж ёс суртахууны доголдолд ордог. Тухайн анги нэгтгэл цэргийн удирдлагаа алдана. Хувь хүмүүс ч ямар нэг шалтгаангүйгээр аюулт ертөнцөд хаягдсан мэт санагддаг. Сахилга бат алдагдаж, оффицерууд өөрийн хүмүүстээ алагдаж, харгислал гарав.

Дэлхийн Нэгдүгээр Дайныхтай адил, Гринкер, Шпигел нар (1945) Кардинерын сэтгэцийн цочролд өртсөн цэргүүдийн олон янзын хариу үйлдлүүдийн дүгнэлтийг баталгаажуулав. Тэд ‘дайны сэтгэл гутрал’ гэдгийг ‘сэтгэл зүйн болон сэтгэц-биеийн шинж тэмдгүүдийг харуулах жагсаалт, дасан зохицоогүй байдал’ гэж үзжээ. Сэтгэл хямрал, хийрхэл, соматик-биений шинж тэмдэг, айдас зэрэг бүх шинж тэмдгүүд байх нь цэргүүдийн даван туулсан сэтгэлийн цочролын хувьд илүү ойлгомжтой байв.

Бартемейер эт ал (1946) нь Гринкер ба Шпигел нарын олж мэдсэн зүйлд дайны талаархи сэтгэцийн цочролын эцсийн тодорхойлолт дүр зургийг нэмж оруулав. Тэд үүнийг ‘combat exhaustion’ буюу ‘дайны цөхрөл’ гэжээ. Үүний онцлог шинжүүд нь ядаргаа, удаашрал, хүндрэлийн хам шинж-ганцаардал, ёс суртахуунгүй байдал, төвлөрөл болон сонирхол буурах явдлууд байв. Үүний үр дүнд ярайтал алхаж байх залуу цэргүүд маш их ядарч туйлдаж гөлөрсөн хөгшин хүмүүс шиг харагддаг.

Читать дальше
Тёмная тема
Сбросить

Интервал:

Закладка:

Сделать

Похожие книги на «Цар Тахлын Үе Дэх Стресс Ба Цочрол»

Представляем Вашему вниманию похожие книги на «Цар Тахлын Үе Дэх Стресс Ба Цочрол» списком для выбора. Мы отобрали схожую по названию и смыслу литературу в надежде предоставить читателям больше вариантов отыскать новые, интересные, ещё непрочитанные произведения.


Отзывы о книге «Цар Тахлын Үе Дэх Стресс Ба Цочрол»

Обсуждение, отзывы о книге «Цар Тахлын Үе Дэх Стресс Ба Цочрол» и просто собственные мнения читателей. Оставьте ваши комментарии, напишите, что Вы думаете о произведении, его смысле или главных героях. Укажите что конкретно понравилось, а что нет, и почему Вы так считаете.

x