Paul Valent - Цар Тахлын Үе Дэх Стресс Ба Цочрол

Здесь есть возможность читать онлайн «Paul Valent - Цар Тахлын Үе Дэх Стресс Ба Цочрол» — ознакомительный отрывок электронной книги совершенно бесплатно, а после прочтения отрывка купить полную версию. В некоторых случаях можно слушать аудио, скачать через торрент в формате fb2 и присутствует краткое содержание. Жанр: unrecognised, . Описание произведения, (предисловие) а так же отзывы посетителей доступны на портале библиотеки ЛибКат.

  • Название:
    Цар Тахлын Үе Дэх Стресс Ба Цочрол
  • Автор:
  • Жанр:
  • Год:
    неизвестен
  • ISBN:
    нет данных
  • Рейтинг книги:
    4 / 5. Голосов: 1
  • Избранное:
    Добавить в избранное
  • Отзывы:
  • Ваша оценка:
    • 80
    • 1
    • 2
    • 3
    • 4
    • 5

Цар Тахлын Үе Дэх Стресс Ба Цочрол: краткое содержание, описание и аннотация

Предлагаем к чтению аннотацию, описание, краткое содержание или предисловие (зависит от того, что написал сам автор книги «Цар Тахлын Үе Дэх Стресс Ба Цочрол»). Если вы не нашли необходимую информацию о книге — напишите в комментариях, мы постараемся отыскать её.

Хүмүүс COVID-19 цар тахлыг урьд өмнө нь гарч байгаагүй өвчин гэж ярьдаг. Гэсэн хэдий ч ерөнхийд нь харвал бусад цар тахлын өвчин, стресс, цочрол гэмтэлтэй төстэй шинж чанартай байна. Үнэндээ стресс, цочрол гэмтлийн нөхцөл байдал нь бусад зүйлсийг нь тодорхой болгодог.
Хүмүүс COVID-19 цар тахлыг урьд өмнө нь гарч байгаагүй өвчин гэж ярьдаг. Гэсэн хэдий ч ерөнхийд нь харвал бусад цар тахлын өвчин, стресс, цочрол гэмтэлтэй төстэй шинж чанартай байна. Үнэндээ стресс, цочрол гэмтлийн нөхцөл байдал нь бусад зүйлсийг тодорхой болгодог. Бид стресс, цочрол гэмтлийг судалдаг шинжлэх ухааны оргилд хүрээд байгаа. Энэхүү номонд өнөөгийн цар тахлын өвчин тухайн шинжлэх ухаанд хэрхэн нөлөө үзүүлж, хувь нэмрээ оруулж байгааг харуулах болно. Өөрөөр хэлбэл, энэхүү цар тахлын үед хүн бүр, нийгмийн бүлэг бүр өөрсдийн зовлон зүдгүүрийг өөр өөр өвөрмөц юм шиг санадаг боловч үнэн хэрэгтээ тэд бидний нэгдсэн мэдлэгийн санд байгаа бусад зовлон зүдгүүртэй адилхан юм. Энэхүү номонд дэлхийн хоёр өөр газраас ирсэн хоёр эрдэмтэн, цочрол гэмтэл, стрессийн талаархи мэдлэгээ нэгтгэн ашиглаж, өнөөгийн ажиглалтаараа тус цар тахлыг ойлгохоор цугларчээ. Бүх цочрол гэмтлийн нөхцөл байдал адил тул цар тахлын сургамж нь стресс, цочрол гэмтлийн бусад нөхцөл байдалд ашиг тусаа өгөх болно. Тиймээс энэхүү номын агуулга нь цочрол гэмтлийн бүх нөхцөл байдалд хамаатай юм. Тус ном доор дурдсан бүлгүүдээс бүрдэнэ. 1-р Бүлэгт өмнөх гэмтлийн нөхцөл байдлыг авч үзсэн бол 2-р Бүлэгт үүнийг цар тахалтай харьцуулсан болно. 3-р Бүлэгт стресс, цочрол гэмтлийн нэр томъёог танилцуулж, цар тахлын үед хэрэглэнэ. 4-6 Бүлгүүдэд стресс, цочрол гэмтлийн үйл явц, үр дагаврыг үүрнээс нь олон улсын түвшинд хүртэл судалж үздэг. 7-р Бүлэгт үхэл ба тэсвэрийн хоорондын диалектикийг судалж үзсэн бол 8-р Бүлэгт өмнөх бүлгүүдийг нэгтгэн дүгнэсэн. Эцсийн 9-р Бүлэгт стресс, цочрол гэмтлийн ойлголтыг COVID-19-ийн үр дагаврыг эмчлэх, эдгээхэд хэрэглэнэ.

Цар Тахлын Үе Дэх Стресс Ба Цочрол — читать онлайн ознакомительный отрывок

Ниже представлен текст книги, разбитый по страницам. Система сохранения места последней прочитанной страницы, позволяет с удобством читать онлайн бесплатно книгу «Цар Тахлын Үе Дэх Стресс Ба Цочрол», без необходимости каждый раз заново искать на чём Вы остановились. Поставьте закладку, и сможете в любой момент перейти на страницу, на которой закончили чтение.

Тёмная тема
Сбросить

Интервал:

Закладка:

Сделать

Гарчиг

Бүлэг I. Стресс цочролын янз бүрийн нөхцөл байдлууд -гамшиг, дайн, Холокост гэх мэт.

Бүлэг II. Өнөөгийн Дэлхийн Эрүүл Мэндийн Хямрал бол: тус цар тахлын дэлхийн стресс цочролын байдал мөн үү?

Бүлэг III. Стресс, Цочролын хэл; Цар тахлын үед хэрэглэх нь

Бүлэг IV. Цар тахлын Үр дагаварыг Мэдэрч Эхлэх

Бүлэг V. Цар тахлын Үр дагаварыг Мэдрэх Үйл Явц.

Бүлэг VI. : Цар тахлын Эсээс Олон Улсын Улс Төр хүртэл

Бүлэг VII. Нас баралт ба Илаарших Чадвар.

Бүлэг VIII. Цар Тахлын Стресс Цочролын талаархи Ерөнхий Ойлголт. Дүгнэлт.

Бүлэг IX. COVID-19 –ийн Үр дагаварыг Эмчлэх, Эдгээх

Бүлэг I. Стресс цочролын янз бүрийн нөхцөл байдлууд – гамшиг, дайн, Холокост гэх мэт.

Паул Валент

COVID-19 цар тахал 2020 оны эхээр гарч эхэлсэн. Эхэндээ бид үүнийг бусад ханиад томуунаас илүү муу зүйлгүй өөр нэгэн титэм вирус гэж бодож байсан болохоор найдаж орхисон. Биднийг нөмрөн авах хүртэл бид ойшоогоогүй бөгөөд, дараа нь бид халдвар, нас баралтаа тоолж байв.

Бид цар тахлын талаар мэддэггүй байв. Хүмүүс энэ талаар юу гэж бодож байсан бэ? Цар тахал гамшигтай адил гэж үү? Эсвэл зарим нь үрэгдэж, зарим нь амьд үлдэн өнчрөх бусад өвчинтэй адилхан уу? Үл үзэгдэх аюулын даамжрилт уу? Эсвэл бүр Библид гардаг дахин давтагдах гал түймэр, цус урсгалт, шуурга шиг шуналт ертөнцийг шийтгэх цар тахал уу?

Энэхүү танил бус аюулыг бид өөрсдийн мэдэж байсан зүйлсийн дагуу төсөөлөхийг оролдох нь зүй ёсны хэрэг. Мөн шинжлэх ухааны мэдээллийн дутмаг байдлыг өөр ид шидийн бодлоор дүүргэхээс өө аргагүй байлаа.

Тус бүлэгт бид амьдралд заналхийлж буй өргөн тархсан бусад нөхцөл байдлыг авч үзэн, тэдгээрийн онцлог шинж чанарууд өнөөгийн хямралыг хэрхэн тайлбарлахыг харах болно.

Зам тээврийн ослын нас баралт

Жил бүр АНУ-д 40,000 орчин хүн, дэлхийн хэмжээнд 1.25 сая хүн зам тээврийн ослоор нас барж байна. Түүнчилэн, дэхийн хэмжээнд 50,000,000 орчим хүн хүндээр бэртэж гэмтэж байна. Ийм учир замын ослын нас баралт бол бага түвшний ужиг цар тахал юм.

Зам тээврийн ослын нас баралт нь гамшгийн сэтгэл зүйн хүндрэлээс зайлсхийх, намжаах хамгийн тод жишээ юм. Түүхээс харахад, ослоос амьд үлдсэн хүмүүсийн гомдлыг нөхөн олговорын невроз гэж буруутгадаг боловч ослоос шалтгаалсан сэтгэл зүйн хүчин зүйлийг бүхэлд нь хэрэгсдэггүй байв.

Чухамдаа, хохирогч (амьд үлдэгсэд) болон гэмт хэрэгтнүүдийг нарийвчилан судалж үзэхэд бие бялдар, сэтгэл зүй, нийгмийн олон янзын гажиг илэрдэг (Валент, 2007).

Байгалийн Гамшиг

Гал түймэр, үер, газар хөдлөлт зэрэг байгалийн гамшиг ихэвчлэн богино хугацаанд хэсэг газрыг хамран бөгөөд хүн амын бусад хэсэгт аюул учруулдаггүй. Хохирогчдод гадны тусламж түргэн шуурхай ирдэг.

Гамшиг бол шинжлэх ухааны үүднээс хамгийн их судлагдаад байгаа олон нийтийн цочрол гэмтлийн нөхцөл байсан нь маргаангүй. Тэд цочрол гэмтлийн үйл явдлууд өөр өөр үе шаттай болохыг тогтоожээ, үе шатууд : нөлөөллийн-өмнөх, нөлөөлөл, нөлөөллийн-дараа, сэргээх, сэргээн босголт. Гамшгийн хариу арга хэмжээ үр хүүхэд, тусламж үзүүлэгч гэх мэт хоёрдогч хохирогч –дыг хамардаг болох нь тэмдэглэгдсэн бөгөөд үе дамжин үргэлжилж ч болно.

Ерөнхийдөө, бүх төрлийн өвчний өвчллөл, нас баралт нь тодорхой стресс цочролын хүндрэл, үргэлжлэх хугацаатай холбоотойгоор нэмэгддэг. Бие бялдар, сэтгэл зүйн болон нийгмийн байдлаас хамаарч нийгмийн бүлгийн туршлага, амьд үлдсэн хүмүүс, хоёрдогч хохирогчдын хувь онцлогоос хамаарна.

Дээх нь үеийн судлаачид (PTSD) гамшгийн хүндрэлийг өргөн хүрээнд сэргээн судлаж олон шинж тэмдгүүдийг тогтоосон авч төөрөгдөл, хайхрамжгүй байдал, гунихрал, сэтгэл гутрал, амьд үлдэгсдийн буруу, ичгүүр, итгэлгүй байдал, солиорол, болон ойлголтын асуудал ч тогтоогджээ .

(1984, 1998) оны Австралийн Аш Лхагва гарагийн түймрийн дараа Валент эдгээр янз бүрийн хариу үйлдлүүдийг зөн совингоос эхлээд оюуны хэмжээсийн хүрээнд, орон цагт хүн төрөлхтөнийг хамарсан зөн совингоор амьд үлдэх биологи, сэтгэл зүйн илрэлүүдээр ангилсан. Жишээ нь, нэг хүн галын дөлөнд тэнгэрийн элч гарч ирээд, далавчаараа түүний бүрхэж байна гэж итгэв. Нэг хүү ууртай ээжийгээ шулам гэдэгт итгэж, тэр түүний бузар мууг арилгахын тулд шидэт эм уув.

Гамшигийн үед, ялангуяа аврах ажиллагаа нь бүтэлгүйтсэн тохиолдолд тусламж үзүүлэгчид ихэвчлэн хоёрдогчоор өртдөг болохыг тэмдэглэгджээ. Тусламж үзүүлэгчид хохирогчдын зовлонг ойлгох, өрөвдөх, тэднийг аварч чадаагүйдээ гэмших, ичгүүртэй сэтгэгдэл төрж болно.

Читать дальше
Тёмная тема
Сбросить

Интервал:

Закладка:

Сделать

Похожие книги на «Цар Тахлын Үе Дэх Стресс Ба Цочрол»

Представляем Вашему вниманию похожие книги на «Цар Тахлын Үе Дэх Стресс Ба Цочрол» списком для выбора. Мы отобрали схожую по названию и смыслу литературу в надежде предоставить читателям больше вариантов отыскать новые, интересные, ещё непрочитанные произведения.


Отзывы о книге «Цар Тахлын Үе Дэх Стресс Ба Цочрол»

Обсуждение, отзывы о книге «Цар Тахлын Үе Дэх Стресс Ба Цочрол» и просто собственные мнения читателей. Оставьте ваши комментарии, напишите, что Вы думаете о произведении, его смысле или главных героях. Укажите что конкретно понравилось, а что нет, и почему Вы так считаете.

x